• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-14 09:50:08    
Ажлын цагийг зөрүүлнэ

Рэнь Минь Ри Бао Сонин

       Бээжин хотын Ардын засгийн газар тун саяхан зар нийтлэж, 7-р сарын 20-ноос 9-р сарын 20-ныг хүртлэх Бээжингийн олимп, пара олимпийн хугацаанд Бээжин хотын албан байгууллагуудын ажилд гарах, тарах цагийг зөрүүлэхээр шийдвэрлэв.

       Энэ зарын дагуу, 7-р сарын 20-ноос 9-р сарын 20-ныг хүртэл, хотын үйл ажиллагаа болон үйлчилгээ баталгааны үүрэг хариуцсан байгууллага нэгжүүд, олон нийтийн байгууллагуудаас гадна, Бээжин хотын бусад аж ахуйн нэжүүд 9 цагт ажилд гарч, 17 цагт ажил тарах болно. Том том дэлгүүрүүд 10 цагаас онгойж, оройдоо ажиллах цагаа тохиромжтой сунгаж болно. Сургуулиудаас гадна, Бээжин хотын бусад албан байгууллагууд болон олон нийтийн байгууллагууд 9 цаг 30-д ажил гарч, 17 цаг 30-д ажил тарах болно. Үүнээс гадна, сүлжээн дээр ажиллаж болох байгууллага нэгжүүд сүлжээн дээр ажилахыг урамшуулах юм байна.

        Энэ зарт тэмдэглэснээр, Бээжин хотын шат бүрийн Засгийн газрын салбаруудын ажилд гарах, ажил тарах цагт зохицуулалт хийхгүй юм байна. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\