
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Улс Төр, Хууль Зүйн Хорооны нарийн бичгийн дарга Жөү Юнкан 14-ний өдөр Бээжин, Хэбэй, Тяньжинь зэрэг нийслэлийн эргэн тойрны нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын шалгах цэгүүдэд хүрч, Бээжингийн Олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын ажилтай газар дээр нь танилцсан байна. Зохион байгуулалт болон удирдлагын ажлаа эрчимжүүлэн, хариуцлагын хэрэгжилтийг чангатган, "Олимпийн амар амгалан" байдлыг баталгаажуулж, бүх Хятадын ард иргэдийг сэтгэл ханамжтай, олон улсын хамтын нийгэмлэгийг сэтгэл ханамжтай байлгах хэрэгтэй гэж Жөү Юнкан холбогдох салбарынханд шаардлаа.

Олимпийн наадмын аюулгүйн шалгалтын явцад Олимпийн наадмын аюулгүй байдлыг батлахын зэрэгцээ бас ард иргэдэд дөхөм үзүүлэн, ажлын амжилтаараа Бээжингийн Олимпийн наадмын амжилттай явагдахад нийгмийн аюулгүйн хамгаалалтын сайн сайхан орчин ахуй бүрдүүлэн өгөх хэрэгтэй гэж тэр бас тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|