
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны Сахилга бат Шалгах Хорооны нарийн бичгийн дарга Хэ Гүө-чян 14-ний өдөр Бээжингийн Олимпийн наадмын ордон талбайн байгуулалт болон Олимпийн тосгоны байдалтай танилцахдаа, Олимпийн наадмын шат бүрийн хяналтын байгууллагууд эрх үүргээ нарийн нямбай хэрэгжүүлэн, "Олимпийн наадмыг ажилч арвич, цэвэр сайхан зохион явуулах" гэсэн зорилтод хүрэхийг баталгаажуулах хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

Олимпийн наадам болох өдөр хоног ойртохын хирээр, Олимпийн наадмын ордон талбайн барилга байгуулалтын чанарын хяналт шалгалтыг цаашид эрчимжүүлэн, Олимпийн наадам албан ёсоор эхлэхээс өмнө, уулын ажлын үндсэн дээр барилга байгуулалтын чанарыг дахин бүх талаар шалгаж, бүх талаар баталгаажуулсан байх хэрэгтэй. Олимпийн наадмын хөрөнгө мөнгөний хэрэглээний байдлыг цаашид хянан шалгаж, Олимпийн наадмын ордон талбайн барилга байгуулалтын хөрөнгө мөнгө болон Олимпийн наадмын ажиллагааны хөрөнгө мөнгөний хэрэглээг хууль дүрэмд нийцсэн, аюулгүй, өндөр ашигтай байлгах хэрэгтэй. Бээжингийн Олимпийн наадам, Пара олимпийн өрнүүн, хөгжөөнтэй, амжилттай явагдахыг баталж, олон улсын хамтын нийгэмлэг, олон орны биеийн тамирын мастер, бүх Хятадын ард иргэдийг сэтгэл ханамжтай байлнах хэрэгтэй гэж Хэ Гүө-чян тэмдэглэсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|