• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-15 14:36:27    
Хятад улс Олимпийн наадмын банк санхүүгийн үйлчилгээний үүргийн ерөнхий зорилтоо биелүүлжээ

Синьхуа Агентлаг

     Хятадын Ардын Банкны дэд ерөнхийлөгч Сү Нин 14-ний өдөр Бээжинд Олимпийн наадмын банк санхүүгийн үйлчилгээний орчин ахуйн ажил байдалтай танилцахдаа, Хятадын Олимпийн наадмын хотууд дахь вальют сольж байгаа байдал ихээр сайжирч, гадаад валютын үйлчилгээний түвшин бүх талаар дээшилж, Олимпийн наадмын банк санхүүгийн үйлчилгээний орчин ахуйн байгуулалтын үүргийн зорилтод хүрсэн байна гэж тэмдэглэжээ.

     Бээжингийн Олимпийн наадмын үеэр, Хятад улс хилийн чанадын 4 сая 400 мянган жуулчин, дотоодын 150 сая жуулчныг хүлээн авах бөгөөд 4 тэрбум гаруй ам.доллар болон 120 тэрбум гаруй юаний хэрэглээний шаардлагыг хангах болно. Банк санхүүгийн үйлчилгээний аюулгүй, ашиг сайтай, дөхөм хялбар орчин ахуй нь Олимпийн наадмын хэрэглээг ахиулах баталгааны чухал талуудын нэг нь юм. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\