
15-ны өдрийн үдээс өмнө, Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Сүн юань хотод дамжуулах ажиллагаа бүрэн дүүрэн амжилттай өндөрлөв.
15-ны өдрийн үдээс өмнийн 7 цаг 15 минутын үед, Сүн юань хот дахь Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах гарааны ёслол уг хотын олимпи цэцэрлэгт хүрээлэнд болов. Нэгдүгээр буухиалагч нь Сүн юань хотын анхны дарга Ли шү байлаа. Уг ажиллагаанд 110 буухиалагч оролцож, нийт 8.25 км зайд дамжуулсан байна.

1 2 3
|