Зүүн хойд Азийн таван оронд хийж байгаа Хятадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд түргэн нэмэгдэж, бүрэн бус бүрэтгэлээс үзвэл 4 тэрбум ойролцоо ам.долларт хүрсэн байна гэж Хятадын Худалдааны сайдын орлогч Гао Хүчэн 14-ний өдөр хэллээ.
Тэрээр Хятадын Гирин мужийн Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт, худалдааны яармагийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын нөөц баялаг нь өөр өөрийн онцлогтой, эдийн засгийн талаар маш их хэмжээнд харилцан нөхөж болох учраас хамтын ажилагааны орон зай нь маш өргөн байна. Хятадын 2007 онд Япон, БНСУ, Орос, Монгол, БНАСАУ-тай хийсэн худалдааны нийт хэмжээ 440 гаруй тэрбум ам.долларт хүрч, Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний 20,7 хувийг эзэлсэн байна. Хятадын татан оруулсан Япон, БНСУ, Оросын шууд хөрөнгө оруулалт 101 тэрбум 200 сая ам.долларт хүрч, Хятадын татан оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 13,3 хувийг эзэлсэн байна гэжээ.\Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|