7-р сарын аравдаас 10-р сарын сүүлч хүртэл Вэньчуаний 8 баллын газар хөдлөлтөд системтэй шинжлэх ухааны шинжилгээ хийх ажил зохион байгуулна гэж Хятадын Газар хөдлөлтийн хэрэг эрхэлсэн газар 15-ны өдөр шийдвэр гаргав.
Эх сурвалжаас үзвэл, энэ удаагийн шинжлэх ухааны системтэй шинжилгээ нь Вэньчуаний газар хөдлөлтөд хийх шинжлэх ухаанч шинжилгээний 2 дахь шатны ажил мөн. Түүний зорилго нь Вэньчуаний газар хөдлөлт бүрэлдсэн шалтгаан, зүй тогтоолыг цаашид тодруулж, Вэньчуаний газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл тэрчлэн ойр хавийн нутагт гарсан хүчтэй чичирхийллийн нуугдмал аюул зэгэгт шинжлэх ухаанч нотолгоо хийж, Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы сэргээн босголтод шинжлэх ухаанчаар газар сонгох, газар хөдлөлтөөс сэргийлэх барилга байгуулахад зангилаагийн техник болон станддарт олгох болно. \Урангоо орчуулж, Буян хянав\
|