
Хятад улсын дэд дарга Ши Жиньпин 15-ны өдөр Бээжингийн Олимпийн наадмын хөл бөмбөгөний Чинь Хуандао арал дахь уралдааны талбайтай танилцахдаа, Чинь Хуандао зэрэг Олимпийн наадмын Бээжингээс бусад уралдаан тэмцээний районууд олон бэлтгэл ажлын явцдаа аюулгүй байдлыг тэргүүн байранд тавьж, шилдэг үйлчилгээ хангах хэрэгтэй гэж онцолсон байна.

Чинь Хуандаод ажиллахдаа Ши Жиньпин Чинь Хуандаогийн уралдаан тэмцээний район Олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын шинжлэх ухаан техникийн ашиглалт ихтэй, удирдлагын орчин үеийн түвшинтэй командлалын гол цогцолбор байгуулж, амар амгалан хот байгуулалтаар амар амгалан Олимпийн наадам баталгаажуулж байгааг бүрэн нотолжээ.
1 2
|