Хятадын ӨМӨЗР-ны Баяннуур хот 2015 он гэхэд чихэрлэг эрдэнэ шишийн тарих талбайг 66 мянга гаруй гаад хүргэж, жилд 300 мянган тонн түлшийн этанол үйлдвэрлэж, улсын хэмжээний био эрчим хүчний бааз" байгуулах гэж байна.
Био эрчим хүч бол нүүрс, нефть, байгалийн хийн дараа л орох 4-р том эрчим хүч болох юм. Хятадын ХААЯ-ны сайд Сүнь Жэнцай үүнээс өмнө үг хэлж, Хятад улс био эрчим хүчийг дорбитой хөгжүүлж, улс орны эрчим хүч хэмнэн бохирдол бодис гаргах хэмжээг багасгах зорилтыг биелүүлэхэд хувь нэмэр оруулна гэж илэрхийлэв.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|