Хятадын статестикийн үндсэний газрын 17-ны өдөр Бээжинд нийтэлсэн эдийн засгийн үйл ажиллагааны тоо сэлтэд харууснаар, энэ оны эхний хагаст Хятадын эдийн засаг 10.4%-ээр өссөн юм байна. Хятадын статестикийн үндсэний газрын төлөөлөгч Ли Шаочао хэлэхдээ, өнөө, Хятадын эдийн засаг ерөнхийдөө тогтуун түргэн өсч байна гэжээ.
Ли Шаочао хэлэхдээ, Хятадын зуны үр тариа таван жил дараалан элбэг ургац авсан байна. аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн нэмэгдлийн хурд буурч аж ахуйн нэгжийн ашиг орлого үргэлжилэн нмэгдсэн байна. баруун хойт район дахь хөрөнгө оруулалт нь зүүн нутгийнхаас мэдэгдэм түргэн болсон байна. нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн ерөнхий хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс буурч, импортийн хурд ихээр нэмэгдсэн байна. 6-р сарын сүүлчээр, Хятадын гадаад валютын нөөц 1 триллион 808 тэрбум 800 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсөө 35.7%-оор нэмэгдсэн байна гэжээ./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|