
18-ны өдрийн үдээс өмнөх 8 цагт Бээжингийн олимпийн ариун галыг Хятадын зүүн хойд нутгийн Лионин мужийн Ань шань хотод дамжуулж эхэлсэн байна.
Ань шань хотод бамбар дамжуулах ажиллагааны анхны гарааг Ань шань хотын Юй фо шань уулын гол үүдний өргөн талбайгаас эхлүүлж, анхны буухиалагч нь Хятадын буудлагийн төрлийн олимпийн аврага Ван И фү болох юм.

Ань шань хотод нийт 7.8 км зайд бамбар дамжуулж, 175 буухиалагч оролцох юм байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
1 2
|