• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-18 15:23:55    
Ажилч арвичаар олимпийн наадам зохион байгуулах нь Бээжингийн олимпийн онцлог болж байна

Хятадын Олон Улсын Радио

     Рэнь минь ри бао сонин 18-ны өдөр тоймчийн өгүүлэл нийтлэж, ажилч арвичаар олимпийн наадам зохион байгуулах нь хүмүүсийн анхаарал хандуулж байгаа Бээжингийн олимпийн наадмын онцлогийн нэг болж байна гэж тэмдэглэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, Бээжин хот нь олимпийн наадмыг бэлтгэх 7 жилд Хятад улс ер нь ажилч арвичаар олимпийн наадам эрхлэх чиг шугамыг хатуу баримтлаж ирсэн байна. Бээжингийн олимпийн наадмын шинээр байгуулсан буюу өөрчлөн байгуулсан талбай заалуудад, байгаль орчныг хамгаалах маш олон техник хэрэглэж, зардал мөнгө болон эрчим хүчийг хэмнэсэн байна. Хотын байгуулалт болон өөрчлөлтөд, маш олон шинэ техникийг ашиглаж, хойшдын хэрэглээг анхаарсан байна. Эдгээр нь олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаалыг хүлээж, мөн өргөн олон боловсон хүчин олон түмний дорбитой дэмжлэгийг олсон юм гэжээ.
\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\