
18-ны үдээс өмнө, Бээжингийн олимпийн наадамд туслан эрхлэх хотуудаас ирсэн албаны хүн Бээжингийн олимпийн наадмын хэвлэл мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадамд туслан эрхлэх 6 хотын бэлтгэл ажил үндсэндээ цэгцрээд байна гэжээ.

Хятад улсын Чин дао, Шянган, Тянь жин, Шан хай, Шэнь ян, Чинь хуандао зэрэг Бээжингийн олимпийн наадамд туслан эрхлэх 6 хотоос ирсэн албаны хүмүүс хэлэхдээ, энэ 6 хот бол олон улсын биеийн тамирын тэмцээн эрхлэх туршлагатай хотууд юм, олимпийн наадмын талбай ордны байгуулалт, тэмцээн уралдааны зохион байгуулалт, тэмцээний үйлчилгээ, мэдээллийн хэрэгсэлийн үйлчилгээ, аюулгүйн хамгаалалт, хотын зам харилцаа зэрэг талын ажил үндсэндээ цэгцрээд байгаа юм гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|