• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-19 16:21:23    
29-р олимп бол Бээжингийн баяр наадам, нэн ч дэлхийн баяр наадам мөн

Хятадын Олон Улсын Радио

       19-ний өдөр болоход Бээжингийн олимпийн наадам эхлэх 20 хоног үлдлээ. "Рэнь минь ри бао " сонин гарын үсэг зурсан өгүүлэл нийтэлж, 29-р олимп бол Бээжингийн баяр наадам, нэн ч дэлхийн баяр наадам мөн гэж тэмдэглэжээ.

        Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, олимпийн наадам Хятад орныг сонгосноор Бээжин бүх дэлхийтэй танилцлаа. Дэлхийн хүн амын тавны нэгийг эзэлж байгаа Хятадын иргэд оролцсон энэ наадам нь олимпийн хөдөлгөөний "энх тайван, найрамдал, дэвшил"-н гэрэл сацрангуй нэг хуудас болж байгаа юм гэжээ.

        Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, бүх дэлхийн 10 мянга гаруй тамирчид бүрэн бэлэн байгаа бөгөөд дэлхийн 30 мянгаад сэтгүүлчид Бээжинд цугларан сурвалжилж, гадаадын 20 мянга гаруй иргэн сайн дурынхан болохоор идэвхтэй эрмэлзэлж байгаа, Олон улсын олимпийн хорооны их гэр бүлийн 205 гишүүн бүр энэ наадамд оролцохоор нэрээ бүртгүүлсэн зэрэг нь бүх дэлхийн ард түмний нийтийн эрэл хүслийг харуулж байгаа юм гэжээ.

        Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, Бээжингийн олимпийн наадмын үзэл баримтлал, үйлдлэг дадлага, зорилт болон ололт амжилт нь олимпийн хөдөлгөөний хөгжлийн түүхэнд эрхэм нандан өв болж хоцрох нь зайлашгүй юм гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\