• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-19 16:22:31    
Олимпийн болон параа олимпийн морин спортын уралдааны талбайн дүрмийг нийтэллээ

Синьхуа Агентлаг

        Шянганы морин спортын компани 18-нд Бээжингийн Олимпийн наадам болон параа олимпийн наадмын морин спортын уралдааны талбайн дүрмийг нийтэллээ. Үүнд үзэгчид нь гадуурхсан болон улс төрийн агуулга бүхий тууз, уриа лоозон, ухуулгын хуудах юм уу бусад суртал ухуулгын зүйлийг авч орж болохгүй гэх зэргийн агуулгыг хамарсан байна.

        Уг дүрэмд бас үзэгчид нь морин спортын уралдааныг зохион байгуулсан нэгж юм уу уралдаанд оролцогч улс орон жич бүс нутгийн бус туг далбааг авч орж болохгүй. Бас зэвсэг болгож болох юм уу эрүүл мэндэд харшлалтай бараа бүтээгдэхүүнийг авч орж болохгүй. Бороотой үед цув өмсч болно, гэхдээ арын суудлын хүмүүстээ нөлөө болохгүйн төлөө үзэгчдийн суудалд борооны шүхэр дэлгэж болохгүй гэж тогтоожээ.

        Шянганы морин спортын компанийн аюулгүйн хамгаалалтын хариуцлагатай хүн Бай Ланрань хэлэхдээ, олимпийн наадмын морин спортын уралдааны талбайн дүрмийг бол олон улсын олимпийн хорооны холбогдох тогтоолыг үндэслэн болосруулан тогтоосон бөгөөд Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо болон олон улсын олимпийн хорооны зөвшөөрлийг олсон юм гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\