• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-20 16:20:40    
Хятадын эдийн засаг олимпийн наадам дууссанаар буурахгүй

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын эдийн засаг олимпийн наадам дууссанаар буурахгүй юм гэж Хятадын мэргэжилтэн хэллээ.

       Бээжингийн олимпийн эдийн засгийн судалгааны хурлын гүйцэтгэх хорооны дарга Чэньжянь 20-нд Бээжинд ингэж хэлсэн байлаа. Тэрээр хэлэхдээ, олимпийн наадам дууссаны дараа эдийн засаг буурдаг нь жам ёсны үзэгдэл биш юм. Олон төрлийн хүчин зүйлийг нэгтгэн судалсны дүнгээс үзвэл, Хятадын эдийн засгийн хөгжлийн олимпд түшиглэж байгаа хэмжээ маш бага байна. Иймээс олимпийн наадам дууссанаас болж, Хятадын эдийн засгийн ерөнхий байдалд ихээхэн өөрчлөлт гарахгүй юм гэжээ.

        Чэньжянь хэлэхдээ, олимпийн наадам нь Хятадын нөлөөг дээшлүүлж, Бээжин, Чиндао зэрэг олимпийн тоглолт зохион байгуулж байгаа хотуудын дэлхий дэх нэр хүндийг өргөтгөснөөр, олимпийн наадам дууссаны дараа эдгээр газрын аялал жуулчлалын ажил үйлс, хурал үзэсгэлэнгийн ажил төрөл, банк санхүүгийн салбар зэрэг нь түргэн хөгжих төсөв тооцоо гарч байна гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\