• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-20 16:22:31    
Олимпийн наадмын орд талбайд салхины цахилгаан эрчим хүч хангаж байна

Синьхуа Агентлаг

       Бээжингийн Гуаньтингийн салхины эрчим хүчний станцын сүүлчийн 10 цогцолбор саяхан албан ёсоор цахилгаан сүлжээнд цахилгаан хангаж эхэлсэн байна. Бээжингийн олимпийн наадмын хугацаанд, олимпийн наадмын ордон талбайн 20 хувийн цахилгааныг салхины эрчим хүчний цахилгаанаар хангах болно.

        Бээжингийн Гуаньтингийн салхины эрчим хүчний станцын холбогдох хариуцлагатан хэлэхдээ, Гуаньтингийн салхины эрчим хүчний станц нь "ногоон олимп"-ийн амлалтыг биелүүлэх чухал барилга байгууламж төдийгүй, бас ч Бээжин хотын салхины эрчим хүчний нөөц баялагийг анх удаагаа өргөн хэмжээгээр ашиглаж байгаа юм гэжээ.

        Уг цоцолборын хүчин чадал нь 645 мянган киловатт , эхний бүлэгт бие даасан оюуны өмчийн эрхтэй нийт 43 цогцолбор угсарсан байна. Энэ оны 1-р сарын 20-ны өдөр анхны цогцолбор цахилгаан гаргаж эхэлснээс хойш, Гуаньтингийн салхины эрчим хүчний станц нь Бээжингийн цахилгаан сүлжээнд 35 сая киловатт цагийн бохирдолгүй цахилгаан дамжуулсан байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\