• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-20 18:33:10    
Сансрын техникийг Бээжингийн олимпийн наадамд өргөнөөр ашиглав

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын сансрын техник Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол, бамбар, аюулгүй байдлын хамгаалалт, зам харилцаа, орчин ахуйг цэвэрлэх зэрэг олон салбарт өрнөгөөр ашиглагдсан аж.

        Бээжингийн олимпийн бамбарт пуужингийн цахилгаан үүсгүүрийн техник технологиийг ашиглаж, Жомолунгма оргилын их гүйтэн, агаарын даралт дор, хүчтэй салхинтай орчинд амжилттай асааж чадсан байна. Дагуулийн холбооны техникийг ашиглан байгуулсан олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын хөдөлгөөнт командлах систем нь олимпийн хугацаан дахь нийгмийг аюулаас хамгаалах, гал түймрээс сэргийлэх, авран туслах зэрэг ажлыг командлах болно. Үүнээс гадна, сансрын техникийг бас уралдаан тэмцээнийг дамжуулах, цаг уурын урьдчилсан мэдээлэл хийх зэрэг талд ашиглан, Бээжингийн олимпийн наадамд сайн сайхан үйлчилгээ үзүүлэхээр байна гэж сурвалжилагч 20-ны өдөр Бээжинд болсон холбогдох хурлаас мэдээлэв.

        Сүүлийн жилүүдэд, Хятадын сансрын үйлс түргэн хөгжиж, хоёр удаагийн нисэгчтэй сансрын нислэг, анх удаагийн саран бөмбөрцөгийн хайгуулыг амжилтай биелүүлж, техникийн хэд хэдэн чухал салбарт дэлхийн тэргүүний эгнээнд орсон байна./Хүчит орчуулж,Урангоо хянав/