• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-21 18:04:39    
Хятад улс амлалтаа тал бүтээр биелүүлж бий

Хятадын Олон Улсын Радио

     Рэнь Минь Ри Бао сонины 7-р сарын 21-ний өдрийн хэвлэл нь Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Лю Чигийн үгийг эш татаж тэмдэглэхдээ, 2001 онд олимпийн наадмын зохион байгуулах эрхийг авснаас хойш, Хятад улс нь "Ногоон олимп, шинжлэх ухаан техникийн олимп, хүмүүнлэгийн олимп" гэдэг гурван том үзэл баримтлалыг тал бүрээр хэрэгжүүлж, олимпийн наадмын бэлтгэл ажлыг лавдуун тогтуунаар ахиулж, олон улсын хамтын нийгэмлэгт амалсан амлалтаа биелүүлсэн байна гэжээ.

     Лю Чи танилцуулахдаа, 7 жилийн турш, Бээжин хот нь 200 гаруй төрлийн арга хэмжээ авч, агаар мандлын бохирдол, цаг агаарын чанарыг аажмаар сайжруулж, барилга байгууламжийн эрчим хүч хэмнэх, байгаль орчин болон эклогийн хамгаалалт, эх баялгийн тогтвортой ашиглалт зэрэг талаар ил тод амжилт олсон юм. Үүний зэрэгцээ, олимпийн наадмын соёл боловсролын ажиллагааг ахиулж, олимпийн зориг санааг нийгэм даяарт өргөнөөр дэлгэрүүлсэн байна гэжээ.

     Тэрээр цааш нь хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын нээлт төхөж байгаа үеэр, Хятад улс нь олимпийн наадмын бэлтгэл ажлын хамгийн сүүлчийн гол чухал шатны төрөл бүрийн ажлыг нарийн хянуур хийж, олон улсын хамтын нийгэмлэг болон олон орны тамирчдыг сэтгэл ханамжтай байлгах болно гэжээ./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/