Хятадын нийслэлийн музей нь 21-нд мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, удалгүй болох гэж байгаа Бээжингийн олимпийн наадмыг угтахын тулд, уг музейн бэлтгэсэн 5 том үзэсгэлэн нь энэ сарын 23-аас эхэлж, үзэн танилцагсадын хүртээл болно гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, уг 5 том үзэсгэлэн нь "Хятадын дуртгал---5000 жилийн соёлын үнэт эрдэнэсийн үзэсгэлэн", "Бээжингийн түүх соёлын дурсгалын содон зүйлсийн үзэсгэлэн", "Хөх мөрний соёл иргэншлийн үзэсгэлэн", "Бор хотын гадна дотнох спортын тоглоомын үзэсгэлэн" гэх Хятадын 4 үзэсгэлэн болон олимпийн наадмын эх нутаг---Грекийн "Эртний Грекийн спортын зориг санааг харуулсан үзэсгэлэн" зэрэг байгаа юм. Хятадын үзэсгэлэнгийн хэсэгт Хятадын 27 муж, өөртөө засах район, хотын 70 гаран музейд хадгалж байсан түүх соёлын 800-аад дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлнэ, үүнд уг 800 ширхэг дурсгалт зүйлийн 3-ны 1 хувь нь улсын зэрэглэлийн түүх соёлын дурсгалт зүйлс байгаа бөгөөд, Хятадын түүх солёын дурсгалт зүйлсийн түүхэнд бэлэг тэмдгийн чанартай их олон ховор цухаг зүйл байгаа юм байна.
Хятадын нийслэлийн музейн даргын орлогч Ё Ань танилцуулахдаа, нэг музей нь 5 их үзэсгэлэнг хамтад нь ажлуулна гэдэг бол дэлхийд ч анхных нь болж байгаа юм. Энэ бол Хятадын музейн салбарынхны Бээжингийн олимпийн наадамд өргөн барьсан бэлэг мөн гэжээ./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|