• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-22 18:29:42    
Олимпийн наадмын аюулгүйн баталгааны ажлаа сайтар хийхийг Ши Жиньпин онцлов

Синьхуа Агентлаг

       Хятад улсын дэд дарга Ши Жиньпин 21-ний өдөр цохон тэмдэглэхдээ, Олимпийн наадмын аюулгүйн баталгаа, хэвлэл мэдээллийн үйлчилгээ болон сэргээштэй тэмцэх ажлаа сайтар хийх хэрэгтэй гэжээ.

        Ши Жиньпин 21-ний өдрийн үдийн хойно, Бээжингийн олимпийн аюулгүйн баталгааны командлах төвийн Ян Шаньчяод дохь командлалын газар, хэвлэл мэдээллийн хотхон, олон улсын радио нэвтрүүлгийн төв, Олимпийн наадмын гол мэдээ мэдээллийн төв зэрэг олимпийн үйлчилгээний газрууд, тоног төхөөрөмжүүдтэй танилцсан байна. Үзэн танилцах явцдаа Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, түвшин амгалан Олимпийн наадам байх бол өвөрмөц онцлогтой, өндөр түвшин бүхий Олимпийн наадам зохион явуулахын угтвар нөхцөл мөн. Олимпийн наадмын аюулгүйн баталгааны ажлаа нэн чанд нямбай, нэн тохилог сайхан хийх хэрэгтэй гэжээ.

        Ши Жиньпин хэлэхдээ, өндөр түвшин бүхий мэдээ мэдээллийн үйлчилгээтэй байх гэсэн бол Хятад улсын олон улсын хамтын нийгэмлэгт хандан хийсэн нэр төртэй амлалт юм. Үйлчилгээний явцдаа энэхүү амлалтаа нэн гарамгай гүйцэтгэх болно гэжээ.\Буян орчуулж, Э. Цогзолмаа хянав\