• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-22 18:34:33    
Олимпийн наадмыг зохион явуулах болсноос хойш Хятадын иргэний спорт хөгжлөө

Хятадын Олон Улсын Радио

        Хятадын Биеийн тамир спортын Үндэсний ерөнхий газрын орлогч дарга Фэн Жяньжүн 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс Олимпийн наадмыг зохион явуулах босноос хойших 7 жилийн хугацаанд Хятадад иргэний спорт ирмүүн хөгжиж, Бээжингийн олимпын наадмыг зохион явуулахад эрүүл саруул ая тохитой уур амьсгалыг бүрдүүлж өгсөн байна гэжээ.

         Мөн өдөр Бээжингийн Олон улсын хэвлэл мэдээллийн төвд болсон мэдээ нийтлэх хурал дээр тэрээр хэлэхдээ, өнөөдрийн байдлаар, Хятад даяар хот хөдөөг хамарсан, олон төрлийн, ард иргэдэд дөхөм хялбар биеэ дасгалжуулах талбай болон тоног төхөөрөмжийн үйлчилгээний системтэй болсон байна гэжээ.

        Фэн Жяньжүн хэлэхдээ, Олимпийн наадмын үеэр, Бээжин болон Олимпын наадмыг зохион явуулагч бусад хотууд нь сайн дурын юм уу, олон түмэнч чанартай биеийн тамир спортын арга хэмжээ зохиож, дотоод гадаадын жуулчдад хятадын нийт иргэдийн спортын байдлыг харуулах болно гэжээ.\Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\