• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-23 10:49:26    
Бээжингийн олимпийн бамбарыг Жи нань хотод дамжуулж байна

Хятадын Олон Улсын Радио

     2008 оны Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын Шаньдүн мужийн төв Жи нань хотод дамжуулах ажиллагаа эхлэв.

     8 цагт, Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах гарааны ёслол Шаньдүн мужийн биеийн тамирын ордоны өргөн талбайд болж, олимпийн бамбарыг Жи нань хотын нэрт газрууд болон 2009 оны бүх Хятадын 11-р биеийн тамирын наадмын талбайгаар дайруулж нийт 13.5 км дамжуулсан байна.

     Нийт 243 буухиалагчид уг ажиллагаанд оролцож, анхны буухиалагч нь Хятадын эрэгтэйн сагсан бөмбөгийн туслах дасгалжуулагч Гүн Шяобинь байлаа. Улсын багийг даган Жи Наньд дасгал бэлтгэл хийж байгаа усанд харайлтын нэрт тамирчин Гүө Жиньжинь болон Ван фэн хамтдаа сүүлчийн бамбарыг дамжуулж ариун хүлсийг асаасан байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\