• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-23 15:52:50    
Вэньчуань зэрэг 10 шянь хотыг гамшигт маш хүнд нэрвэгдсэн газраар тогтоолоо

Рэнь Минь Ри Бао Сонин

       Хятадын холбогдох салбаруудын Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт хамрагдсан районуудад хийсэн шинжилгээний дүн 22-нд тодорч, Вэньчуань зэрэг 10 шянь хотыг гамшигт маш хүнд нэрвэгдсэн газраар тогтоолоо.

        Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт хамрагдсан районуудыг энэ удаагийн хийсэн шинжилгээгээр, маш хүнд гамшигдсан, хүнд гамшигдсан, гамшигдсан гэж гурван дэс хуваасан байна. Үүнд маш хүнд гамшигдсан Вэньчуань, Бэйчуань, Мяньжү, Шифан, Чинчуань, Мао шянь, Ань шянь, Дүжянянь хот, Пинү шянь, Пэнжөү хот зэрэг 10 шянь хот нь бүгд Сычуань мужийн харьяа хотууд болно. Хүнд гамшигдсан нь 41 шянь, хот, өөртөө засах шянь байгаа ба үүний 29 нь Сычуаний харьяа, 8 нь Ганьсүгийн харьяа, 4 нь Шааньшигийн харьяа нутаг болно. Бас гамшигдсан 186 шянь, хот, өөртөө засах шянь байгаа ба үүний 100 нь Сычуаний харьяа, бусад нь Ганьсү, Чүнчин, Ниншя, Юньнань, Шааньшигийн харьяа нутаг болно.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\