• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-23 17:31:59    
Бээжингийн олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын ажил бүх талаар эхэллээ

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны аюулгүйн хамгаалалтын ажил эрхэлсэн газрын дарга Лю шаоү 23-нд хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын ажил бүх талаар эхэллээ, хамгаалалтын хүчнийхэн ч бүр ажлын байраа эзэлсэн гэжээ.

       Мөн өдөр Бээжингийн олимпийн наадмын гол болох хэвлэлийн төвийн мэдээ нийтлэх хурал дээр Лю шаоү танилцуулж хэлэхдээ, Хятадын засгийн газар Бээжингийн олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын ажлыг дээд хэмжээнд чухалчилж, олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын өндөр үр ашигтай командлалын систем байгуулж, олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын нарийн дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулан тогтоосон бөгөөд, олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын олон улсын харилцаа хамтын ажиллагааг өргөнөөр өрнүүлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын хүчинд цагдаа, цэргийн анги зэргийн олон талын хүчин хамтаар оролцож байгаа бөгөөд бас сайн дурынхныг олноор зохион байгуулж, олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтад оролцуулж байна гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\