• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-24 11:30:12    
Түвдийн соёлыг хамгаалах олон улсын сан байгуулна

Синьхуа Агентлаг

      Олон улсын хэвлэлийн нэрт магнат, Луйсе Блоуйн сангийн дарга Луйсе Блоуйн Макбайн саяхан Нью-Йоркод Хятадын Түвд судлаачдын төлөөлөгч нартай уулзах үед хэлэхдээ, Түвдийн соёлыг хамгаалах сан байгуулахаар би төлөвлөж байгаа бөгөөд Түвдийн соёлыг хамгаалахын төлөө Хятадын гаргасан хүчин зүтгэлийг даян дэлхийн хүмүүст танилцуулах болно гэжээ.

      Луйсе Блоуйн Макбайн хэлэхдээ, Түвдийн соёлыг хамгаалахаар Хятад улс ихээхэн хүчин чармайлт гаргасан бөгөөд ирэх 5 жилд цаашид 70 сая ам.доллароор санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд урамшиж, тусгайлан Түвдийн соёлыг хамгаалах сан байгуулахаар би шийдсэн гэжээ.

      Сан байгуулахаас гадна, энэ оны 9-р сард болох гэж байгаа Луйсе Блоуйн Макбайний санаачилсан "Дэлхийн шинийг үүдэх удирдагчдын дээд хэмжээний уулзалт"-нд Түвдийн тухай агуулга оруулах бөгөөд Хятадын холбогдох удирдах хүмүүс болон мэргэжилтэн эрдэмтдийг урьж Түвдийн холбогдох байдлын талаар танилцуулга хийлгэх болно гэжээ./Хүчит орчуулж, Цэцн хянав/