• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-24 16:04:17    
Олимпийн тэмцээнд хос амжил олохыг Хятад улсын дарга Хү Жиньтао хүсэв

Синьхуа Агентлаг

      Спортын амжилт болон оюун санааны боловсон байдлын хос амжилтанд хүрэхийг ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао 23-ны өдөр Бээжинд Хятадын тамирчдад хүслээ.

     23-ны өдөр, дарга Хү Жиньтао зэрэг удирдах хүмүүс Биеийн тамир спортын ерөнхий газрын сургуулийн газар очиж олимпийн бэлтгэл ажилтай танилцаж, тамирчид, дасгалжуулагч, ажилтан нарыг эргэн үзэж, ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс тэд нарт дотны мэндчилгээ дэвшүүлжээ.

     Дарга Хү Жиньтао одон бөмбөгийн ордонд ирж, эмэгтэйчүүдийн одон бөмбөгийн багийн сургууль дасгал хийж байгаа байдалтай танилцав. Тэрээр хэлэхдээ, одон бөмбөгийн тамирчид уламжлалт суртлаа бадрааж олимпийн тэмцээнээр эх орондоо нэн их яруу алдар авчрахын зэрэгцээ олон орны тамирчдаас илүүхэн суралцаж, дэлхийн одон бөмбөгийн спортын хөгжлийг хамтаар урагшлуулахыг хүсч байна гэжээ.

      Эмэгтэйн волейбол бол Хятадын бөмбөгийн төрөл дэх олимпийн наадамд цорын ганц алтан медаль хүртсэн төрөл юм. Дарга Хү Жиньтао волейболын багийн охидуудад хандан хэлэхдээ, эмэгтэйн волейболын багийн эв санаа нэгтэй эрэлхэглэн тэмцэх үзэл санаагаа ихээхэн бадрааж ялалт байгуулсан ч оморхоглон бардамнахгүй, ялагдалд учирсан ч гутарж гунихгүй, оюун санааны сайн сайхан дүр төрх, тэмцээний хамгийн шилдэг ур чадвараар Хятадын эмэгтэй волейболын багийн шинэ яруу алдрыг тэмцэн олохын төлөө цаашид чармайгтун гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\