• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-24 16:25:39    
Олимпийн албаны төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг тогтоов

Синьхуа Агентлаг

       АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш 8-р сарын 24-ний өдөр Бээжингийн олимпийн хаалтын ёслолд оролцох Америкийн албаны талын төлөөлөгчдийн бие бүрэлдэхүүний нэрсийн жагсаалтыг тогтоов гэж Америкийн Цагаан ордны төлөөлөгч Перино 23-ны өдөр Вашингтонд мэдэгдэв.

      Тэрээр хэлэхдээ, төлөлөгчид нь 7 хүнээр бүрэлдэж, Төрийн нарийн бичгийн дарга К.Райс тэргүүлж, бие бүрэлдхүүнд нь Хөдөлмөрийн сайд Елайне Чао, Эрүүл мэнд хийгээд олон нийтийн үйлчилгээний сайд Леавитт, Америкийн Олимпийн хорооны дарга Юеберрот, Америкаас Хятадад суугаа элчин сайд Ландт, Төрийн нарийн бичгийн дарга асан Хүгес, эмэгтэй уран гулгалтын нэрт тамирчин Мичелле Винг Кван нар багтаж байна гэжээ.

      АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцоно гэж Цагаан ордон энэ сарын эхээр мэдэгдсэн юм.
\Цэцэн орчуулж,Урангоо хянав\