• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-24 18:45:35    
Хүний эрхийн асуудал гэдгийг ашиглан Бээжингийн олимпийн наадмыг харшлахаа зогсохыг шаардав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 24-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн Конгрессын онц зарим гишүүн хүний эрхийн асуудал гэдгийг ашиглан Бээжингийн олимпийн наадмыг харшлахаа зогсохыг Хятадын тал ятгаж байна гэжээ.

      Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын саяхан дэвшүүлсэн төсөлд Хятадын хүний эрхийн асуудлаар хийсэн зэмлэлд чиглүүлэн Лю Жяньчао хэлэхдээ, иймэрхүү зэмлэл нь олимпийн үзэл санаагаас няцсан байна. Бас ч Америкийг оролцуулсан дэлхийн олон орны ард түмэн болон тамирчдын эрэл хүслээс няцсан байна. Хятадын тал олимпийн наадмыг улс төржүүлэхийг эсэргүүцсээр ирсэн бөгөөд мөн үүнд холбогдуулан Америкийн талтай төв чангаар харилцаж, Америкийн Конгрессын онц зарим гишүүн Хятадын дотоод хэрэгт оролцлого хийх буруу үг яриа, үйл ажиллагаагаа зогсож, Хятад Америкийн харилцааг хохироохоос зайласхийг ятгаж байна гэжээ.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\