Энэ он гарснаас хойш Хятадын эдийн засгийн өсөлтийн чанар болон үр ашиг цаашид дээшлэв. 1—5-р сард нефть боловсруулах, цахилгаан эрчим хүч энэ хоёр ажил төрлийг гаргавал бусад 37 ажил төрлийн ашиг орлого 38.4 хувиар нэмэгдсэн байна. Эхний хагас жилд орон даяр санхүүгийн орлого 30 гаруй хувиар нэмэгджээ.
Эрчим хүч хэмнэн бохир бодис гаргах хэмжээг багасгах ажил идэвхтэй ахиж байна. Статистикийн үндсний газрын тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р улиралд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний нэгжийн эрчим хүчний зарцуулга 2.62 хувиар буурч, буурсан хэмжээ нь өнгөрсөн оны 1-р улирлын 1.54 хувиас тодорхой сайн байна. Үүнээс гадна, химийн хэрэгцээт ислийн хэмжээ болон нүүрстөрөгчийн давхар исэл гаргах хэмжээ буурсаар байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|