Бээжингийн олимпийн наадмын хэвлэлийн хоёр хотхон 25-ны үдээс өмнө нээгдэж, олимпийн наадамд оролцохоор нэрээ бүртгүүлсэн дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн 7000 гаруй хүмүүсийг хүлээн авч эхлэв.
Олимпийн наадмын хугацаанд, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо нь дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн нэрээ бүртгүүлсэн хүмүүст зориулж, олимпийн наадмын хэвлэл мэдээллийн хоёр хотхон бэлтгэсэн юм. Энэ нь Олимпийн ойн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байрладаг байгаллаг нутаг хэвлэл мэдээллийн хотхон, Бээжингийн олимпийн наадмын гол болох спортын ордон буюу "Шувууны үүр"-ний зэргэлдээ орших Хүйюань буудлын хэвлэл мэдээллийн хотхон болно.
Хэвлэл мэдээллийн салбарын нийт 20 мянга гаруй хүн Бээжингийн олимпийн наадамд оролцохоор нэрээ бүртгүүлсэн аж. \Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав \
|