Хятадын газар хөдлөлтийг хэмжих үндэсний станцын сүлжээний хэмжин тогтоосноос үзвэл, 24-ний өдрийн 15 цаг 9 минутад Сычуань мужийн Гуанюань хотын Чинчуань шянь, Шааньши мужийн Ханьжүн хотын Нинчянь шяний зааг дээр 6 баллын хүчтэй чичэрхийлэл болсон юм байна. 25-ны өглөөний 8 цагийн байдлаар, Ханьжүн хотод 19 хүн бэртсэний, нэгийнх нь биеийн байдал хүнд байна.
Газар хөдлөлт нь Ханьжүн хотын орон сууцны их олон байшин барилгыг эвдэн сүйтгэсэн юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|