"Рэнь Минь Ри Бао" сонин 25-ны өдөр Чэнь Жаогийн гарын үсэг зурсан өгүүллийг нийтлэж, Бээжингийн олимпийн наадмын аюулгүй байдлын хамгаалалтын ажлыг зэмлэх ёсгүй гэж тэмдэглэжээ.
Адилхан аюулгүй байдлын хамгаалалтын асуудлаар би Афины олимпийн наадмын үед пуужин болон Газрын дундад тэнгист эргүүл хийж байсан НАТО-гийн цэргийн хөлөг онгоцыг харсан, үүнийг зэмлэсэн хүн байгаагүй, харин их сайшааж байсан юм. Гэтэл Хятадад болохоор олимпийн аюулгүй байдлын хамгаалалтын ажлыг огт хамаагүй улс төрийн асуудалтай холбож байна гэж уг өгүүлэлд тэмдэглэжээ.
Олимпийн наадмыг сурвалжилсан хэдэн удаагийн өнгөрөлтөөс үзвэл, аюулгүй байдлын хамгаалалтын ажлыг хайхрахгүй байж огт болохгүй нь мэдээж юм. Олон Улсын Олимпийн Хороо юм уу, эсхүүл зохион байгуулагч орны засгийн газар гэсэнгүй цөмөөрөө аюулгүй байдлын хамгаалалтын ажлыг тэргүүн чухал байранд тавьж байдаг. Энэ ач холбогдлоос авч үзвэл, Бээжингийн олимп нь мөн яриангүй дэлхийн ард түмэнд сэтгэл хангамжтай хариулт өгөх хэрэгтэй юм гэж зохиогч тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|