Бээжингийн олимпийн наадамд оролцох Хятадын биеийн тамир спортын баг төлөөлөгчдийн байгуулагдах их хурал 25-ны өдөр Бээжинд боллоо. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн хатагтай Лю Яньдүн уг их хуралд оролцов.
Хятадын биеийн тамир спортын баг төлөөлөгчид нийт 1099 хүний бие бүрэлдхүүнтэй, түүний дотор 639 тамирчин байж, олимпийн наадмын бүх 28 их төрлийн тэмцээнд оролцох болно.
Хятадын баг төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын дарга Лю Пэн хэлэхдээ, Хятадын биеийн тамирын салбарынхан Бэжингийн олимпод олон жил бэлдсэн, лавтай бүх хүчин чадлаараа оролцох болно. Мөн ямагтын зарчмаа баримталж, сэргээш хэрэглэх үйл ажиллагаанд эрс цохилт өгөх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|