• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-25 17:51:23    
Гарсан газар хөдлөлтийн чичирхийлэлтэд 2 хүн эндэж олон хүн бэртжээ

Синьхуа Агентлаг

      24-нд Хятадын Сычуань мужийн Гуанюань хотын Чинчуань шянь болон Шааньши мужийн Ханьжүн хотын Нинчян шянийн заагт гарсан газар хөдлөлтийн нэлээд хүчтэй чичирхийлэлтэд 2 хүн эндэж олон хүн бэртжээ.

      24-ний 17 цагийн байдлаар, газар хөдлөлтийн энэ чичирхийлэлтэд Гуанюань хотын 1 иргэн эндэж 17 иргэн бэртжээ.

     25-ны үдээс өмнийн байдлаар, газар хөдлөлтийн энэ чичирхийлэлтэд бас Ганьсү мужийн Лүннаний 1 иргэн эндэж 5 иргэн бэртэж, Ханьжүн хотын 19 иргэн бэртэж, нэгнийх нь шарх хүнд байгаа аж.

     Улсын газар хөдлөлтийн станцын сүлжээний шинжлэн нотолсноор, Бээжингийн цагаар 7-р сарын 24-ний 15 цаг 9 минутад Сычуань, Шааньшигийн заагт 6 баллын чичирхийлэлт үүсч, мөн өдрийнх нь үүрээр уг районд мөн 5.6 баллын чичирхийлэлт үүссэн юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\