Нийслэлийн Ойжуулан ногооруулах комиссын Тамгын газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч хатагтай Ван Сүмэй 25-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжин хотын ойжуулан ногооруулсан хэмжээ 2000 онд 36 хувь байснаас өнөө нэмэгдээд 43 хувьд хүрч, Бээжин хот олимпийн эрхийг авахдаа хийсэн 40 хувьд хүргэх гэсэн амлалтаа бүрэн дүүрэн биелүүлсэн байна гэжээ.
Тэрээр Олон улсын мэдээллийн төвд хийлгэсэн Ногоон олимпийн хэвлэлийн бага хурал дээр танилцуулан хэлэхдээ, Бээжингийн ногоон олимп нь хүний төлөө байх зарчмыг мөрдөж, шинэ ойжуулсан газрын байгуулалт болон хуучин орчин тойрныг ойжуулан өөрчлөх ажлаа тасралтгүй эрчимжүүлж, хүн тутамд оногдох олон нийтийн ойжуулан ногооруулсан газрыг 2000 оны 9,66 квадрат метрээс өнөөгийн 12,6 квадрат метрт хүргэсэн байна гэжээ.
Үүнээс гадна бохир усыг цэвэрлэх талаар Бээжин хот нь 2000 оноос хойш бохир ус цэвэрлэх 9 том үйлдвэр байгуулж, цэвэрлэх хэмжээ нь 92 хувьд хүрч, ус хэмнэх болон цэвэршүүлсэн ус хэрэглэх талаар ч ил тод үр дүнд хүрсэн юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|