• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-26 15:58:41    
Хү Жиньтао эдийн засгийн ажлын талаар 6 зүйлт шаардлага тавьлаа

Жун Шин Агентлаг

     ХКН-ын Төв Хороо саяхан Бээжинд намын гаднах хүмүүсийн яриа уулзалт хийж, эдийн засгийн ажлын асуудлаар ардчилсан нам бүлгүүдийн төв хороо, Бүх Хятадын Үйлдвэр Худалдааны Холбооны удирдах хүмүүс болон нам бүлгийн бус хүмүүсын саналыг сонссон байна. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао яриа уулзалтыг даргалсан бөгөөд дор хагас жилийн эдийн засгийн ажлын талаар 6 зүйлт шаардлага дурдсан байна.

     Тухайлбал: Нэгд, Эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн өсөлтийг хадгалах, Хоёрт, Юмны үнэ хэт түргэн өсөхийг үр ашигтай тогтоон барих, Гуравд, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нухацтай сайн хийх, Дөрөвд, Эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг ахиулах, Тавд, Өөрчлөлт нээлттэй байх үйлсийг цаашид ахиулах, Зургаад, ард иргэдийн амьдралтай холбоотой ажлыг сайтар баталгаажуулах эдгээр болно.

     Үүнээс гадна, намын гаднах хүмүүс бас макро зохицуулалт, юмны үнийн хэт түргэн өсөхийг тогтоон барих, эрчим хүч хэмнэн бохир бодисын гаргалтыг багасгах ажлыг ахиулах, ард иргэдийн амьдралыг халамжлах, газар хөдөлсөн нутаг районы сэргээн босголтын ажлыг сайн хийх зэрэг асуудлаар санал дэвшүүлжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\