• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-26 16:01:26    
Энэ оны эхний хагас жилд эрчим хүч хэмнэн бохир бодисын гаргалтыг багасгах ажил нааштай ахицтай боллоо

Рэнь Минь Ри Бао Сонин

     Энэ оны дээр хагас жилд Хятад улс улс ардын аж ахуйгаа тогтвортой нэлээд түргэн хөгжүүлэхийн зэрэгцээ бас эрчим хүч хэмнэн бохир бодсын гаргалтыг багасгах ажлын талаар нааштай ахиц хийсэн байна. 10 мянган юаний бүтээгдэхүүн тутмын үйлдвэрлэлд зарцуулсан эрчим хүч болон гол гол бохир бодисын гаргалтын хэмжээ нь бүр үргэлжлэн буурчээ.

     Улсын Статистикийн Газрын хийсэн бүртгэлийн анхны дүнгээс үзвэл, энэ оны 1-ээс 5-р сард бүх Хятадын 10 мянган юаний бүтээгдэхүүн тутмын үйлдвэрлэлд зарцуулсан эрчим хүчний хэмжээ нь үргэлжлэн буурч, зонхилох нутгуудын дээр хагас жилийн 10 мянган юаний бүтээгдэхүүн тутмын үйлдвэрлэлд зарцуулсан эрчим хүчний бууралтын байдал нь 2007 оны мөн үеийнхээс сайн байгаа юм байна.

      Улсын Статистикийн Газрын тоо сэлтэд харуулснаар, зөвхөн энэ оны нэгдүгээр улирал гэхэд бүх Хятадын 10 юаний бүтээгдхүүн тутмын үйлдвэрлэлд зарцуулсан эрчим хүчний хэмжээ нь 2.62 хувиар буурч, бууралтын хэмжээ нь 2007 оны нэгдүгээр улирлынхаас сайн байгаа нь тодорхой байна.

      Энэ оны дор хагас жилд Хятад улс бас эрчим хүч хэмнэх зорилтын хариуцлагын дүрэм хэрэгжүүлэн, техник хоцрогдсон үйлдвэрлэх хүчийг шигших ахицыг түргэтгэн, эрчим хүч хэмнэн бохир бодисын гаргалтыг багасгах гол төслийн хэрэгжилтийг ихээр эрчимжүүлж, орчил эдийн засгийн хөгжлийг түргэтгэх болно. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\