7-р сар гарснаас хойш, Бээжин хотын агаарын бохир бодисын үзүүлэлтийн дундаж хэмжээ нь 2007 оны мөн үеийнхээс 20 хувиар буурч, агаар мандал дахь бохир бодисын хурамдлын хурд ч тодорхой хэмжээгээр удааширсан байна.
Бээжин хот 7-р сарын 1-нээс авто машины замын хөдөлгөөнд ороцлохыг түр хязгаарлах, бохирдуулалт ихтэй үйлдвэрлэлийн ажиллагааг зогсоох, бохирдуулалт ихтэй аж ахуйн нэгжийн бохир бодисын гаргалтыг багасгах эрч хүчийг нэмэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан юм. Эдгээр арга хэмжээ болон уулын авч байсан ерөнхийлөн засах арга хэмжээ нь үүрэг гүйцэтгэн, Олимпийн наадмын хугацаан дахь Бээжин хотын агаарын чанар сайн байхыг баталгаажуулах болно. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|