
Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг 26-ны үдээс өмнө 7 төрийн нийслэл агсан Хэ-нань мужийн Кайфэн хотноо амжиллттай дамжуулсан байна.
Кайфэн хотод бамбар дамжуулах ажиллагаа нь уг хотын Хэ-нань Их Сургуулиас гараагаа авсан бөгөөд анхны бамбарыг Хэ-нань Их Сургуулийн докторантын жолоодогч багш профессор Ван Личүнь дамжуулжээ. Нийт 208 тамирчин 6.6 километрын зайд бамбарыг дамжуулсан бөгөөд хамгийн эцэст нь Дүнжин урлагийн төвд хүргэж, Олимпийн наадмын сүлд—"Хятад тамг"-ын загвар бүтээгчдийн нэг Жан Ү-зүө ариун галын саванд галыг золгуулж асаасан байна.

Олимпийн наадмын гал бамбарыг Кайфэн хотод дамжуулсны дараа, 27-ны өдөр Хятадын түүх соёлын нэрт хот, 9 төрийн нийслэл агсан Лүө-ян хотноо үргэжлэн дамжуулна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
1 2 3 4 5
|