Бээжин хот олимпийн наадамд үйлчилэх банк санхүүгийн ажил бэлэн болгоод байна гэж Бээжин хотын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Хорооны орлогч дарга Хүө Шюевэнь 26-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.
Тэрээр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжин хотын банкны карт хэрэглэх орчин нэгэнт хөгжингүй орны түвшинд үндсэндээ хүрсэн байна. Олимпийн төлбөр хийх орчин тасралтгүй сайжирч байна. Одоо болтол Олимпийн наадмыг зохион явуулах гол болох районд гадаад валютын карт, жуулчлалын чех нээж болох банкын салбарууд 1887 болсон байна. Банкны эдгээр салбар нь улсын дотоод гадаадын зочидын шаардалгыг үндсэндээ хангаж чадах бөгөөд гадаадын зочидын валют солих шаардлагыг хангаж чадна. Үүний зэрэгцээ эдгээр районы 90 хувь гаруйн дэлгүүр худалдаад юань болон гадаад валютын банкны картаар төлбөр тооцоо хийж болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|