• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-27 15:44:13    
Хятадын худалдааны тэнцүүргүй байдал сайжирчээ

Рэнь Минь Ри Бао Сонин

     Энэ оны эхний хагаст Хятадын экспорт импортын хэмжээ 120 сая гаран ам.долларт хүрч, 2007 оны мөн үеийнхээс 2.4 хувиар өсч, ашиг нь 11.8 хувиар буурч, худалдааны тэнцүүргүй байдал нь сайжирсан байна.

     Энэ оны эхний хагаст Хятадын аж ахуйн нэгжүүд Хятадын дотоодын захыг нээж хөгжүүлэн, Америк болон Европын зах дахь бууралтын улмаас гарсан хохирлыг зохих хэмжээнд нөхсөн байна. Энэ оны эхний хагаст Хятадаас Бразили, Энэтхэг, Орос болон АСЕАН зэрэг шинээр хөгжиж байгаа зах зээлд экспортоор гаргасан хэмжээ нь 86, 53, 32, 30 хувиар тус тус өсөн нэмэгдсэн нь хөгжсөн улс орнуудад гаргасан экспортын нэмэгдлийн хурдаас нийдэмдээ их болсон байна.

     Үүнээс гадна, Хятад улс импортын гаалийн хэмжээг бууруулан, импортын ажилд дөхөм үзүүлэх зэрэг талаар тохируулалтаа эрчтэй хийж, тэргүүний технологиор бүтээгдсэн тоног төхөөрөмж болон нөөц баялгийн чанартай бүтээгдэхүүний импортоо цаашид нэмэгдүүлж, худалдааны ашгийн зөрүү хэт их байсан зөрчлийг үр ашигтай намжааж чадсан байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\