• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-28 11:32:42    
Олимпийн наадмыг амжилттай зохион явуулах нь Хятадын бүх ард түмний яруу алдар болон үүрэг хариуцлага мөн

Хятадын Олон Улсын Радио

      "Рэнь минь ри бао" сонин 28-ны хэвлэлдээ, "Яруу алдар, нэн ч үүрэг хариуцлага мөн" гэсэн гарчигтай тоймчийн өгүүлэл нийтэлж, Бээжингийн олимпийн наадам, пара олимпийн наадмыг олон улсын хамтын нийгэмлэг, олон орны тамирчид, ард иргэдийн сэтгэл санаанд хүрсэн, олон улсын спортын өргөн цуглаан болгож амжилттай зохион явуулах нь Хятадын ард түмний нийтийн яруу алдар болон үүрэг хариуцлага мөн гэж тэмдэглэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, Олимпийн наадмыг амжилттай зохион явуулах нь өргөн олон ард иргэдтэй нягт холбоотой юм. Ард иргэдийн идэвхтэй дэмжиж, халуун урамтай оролцсоноор Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах ажил эх эцэс урагштай явагдаж ирсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг хүлээсэн юм. Хүн бүхний гаргасан хувь нэмрийг нийлүүлсний дүнд Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах ажлын явцад хүмүүсийг баярлуулсан их олон амжилт гаргасан юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\