• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-28 11:54:50    
Жон С. Мккайн Далай ламтай уузсанд анхаарал хандуулав

Хятадын Олон Улсын Радио

     Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Жон С. Мккайн 25-ны өдөр Далай ламтай уулзсанд Хятадын тал маш их анхаарал хандуулж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао 28-ны өдөр Бээжинд сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулж хэлсэн байна.

     Лю Жянчао хэлэхдээ, Түвдийн үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг юм. Далайн ламын ямар нэгэн нэрээр ямарваа улс оронд очиж, Хятадыг хагалан бутаргах үйл ажиллагаа хийхийг Хятад улс эсэргүүцэх бөгөөд ямарваа хүн Далай ламын асуудлаар Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлого хийхийг ч эсэргүүцнэ. Энэхүү байр суурь бол ямагтын бөгөөд тодорхой юм гэжээ.

     Лю Жяньчао хэлэхдээ, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримтлан, Далай ламын шашнаар халхавч болгон, Хятадыг хагалан бутаргах, Түвдийн нийгмийн тогтвортой байдлыг бусниулах болон Үндэстний эв санааны нэгдлийг эвдэх үйл ажиллагааны мөн чанарыг таньж, Далай ламын "Түвдийг тусгаарлах" хүчинд ямарваа хэлбэрээр дэмжлэг олгохоо зогсож, Хятадын дотоод хэрэгт оролцлого хийхгүй бөгөөд Хятад Америкийн харилцааг хохироохгүй байхыг Хятадын тал Америкийн холбогдох хүмүүст хүсч байна гэжээ./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/