Бээжингийн метроны олимпийн тусгай шугамыг 28-нд албан ёсоор туршин ажлуулна. Гэвч үүнд зөвхөн олимпийн наадмын холбогдох ажилтнууд, сайн дурынхан, хэвлэлийн ажилтад зэргийн тусгай гэрч үнэмлэхтэй хүмүүсийг л оролцуулж, үнэ төлбөргүй суулгана. Наадам сонирхох хүмүүс олимпийн наадам эхэлсний дараа, тоглолтын мөн өдрийн тасалбараараа үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.
Бээжингийн метроны ажил хариуцсан газар илэрхийлэхдээ, туршин ажлуулах хугацаанд, зоргчигчдод үйлчлэх төхөөрөмжинд зохих тохируулалт хийж, боловсронгуй болгоно. Нэг жилээс доошгүй туршин ажлуулах хугацаанд, үүнийг хариуцсан нэгж нь "зорчигчдод аюулгүй үйлчилгээ хангах, тээвэрлэлтийн аюулгүйг баталгаажуулах" шаардлагын дагуу, зохих арга хэмжээнүүд авах болно. \Э.Цогзолмаа орчуулж,Урангоо хянав\
|