Тайваний цаг уурын салбарын мэдээлснээс үзвэл, "Фэн Хуан" хэмээх далайн хар салхи 28-ны өглөө Тайванийг дайрсан юм байна. Тайваний шянь, хот, далайн боомтууд нь далайн хар салхинаас сэргийлэх 1-р зэрэглэлийн онц байдалд орж, Тайвань арал тэрчлэн Пэнхү шяньд 28-ны өдөр сургууль хичээл хаахыг мэдэгдсэн юм байна.
28-ны өдөр далайн хар салхи Тайванийг хамарч, олон газарт их салхи, ширүүн бороо ширүүссээр байв. Өнөө Тайваний хойд хэсгийн уулархаг районд онц их ширүүн бороо орж, орон нутгийн хэсэг замыг нурсан хад чулуу бөглөсөн гэж Тайваний цаг уурын салбар мэдээлэв. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
1 2
|