7-р сарын 29-ний өглөөний 9 цагт, удахгүй болох гэж байгаа Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох 120 морин хуурч Бээжинд хүрэлцэн ирлээ.
Монгол үндэстний алдарт морин хуурч, хөгжийн зохиолч Ч. Булаг тэргүүтэй энэ уран сайхны чуулга 8-р сарын 8-ны оройн нээлтийн ёслол дээр Ч. Булагийн уран бүтээл "Түмэн агтын төвөргөөн" морин хуурын найрал хөгжмийг тоглох юм байна.
Өвөр Монгол, Шяньжян, Хөхнуур, Ганьсү зэрэг муж районоос ирсэн хуурчид байгаагаас гадна мөн Монгол улсын хуурчид ч энэ тоглолтод оролцох ажээ.
Чуулгын ахлагч Ч.Булаг гуай танилцуулж хэлэхдээ, морин хуурыг ертөнцийн хүн бүхэнд сонсгох юмсан гэж олон жил бодож санаж явлаа.
Энэ удаад Олимпийн нээлтийн тайзан дээр манай монгол үндэстний морин хуур эгшиглэх боллоо. Шавь нараа дагуулан өнөөдөр Бээжин хотноо хүрэлцэн ирсэндээ баяртай байна.
Дэлхийд ганцхан энэ "толгой"-той, "сүнс"-тэй хөгжмээ дэлхий нийтэд сонсгох юмсан гэж хүсдэг байснаа энэ удаа дэлхий нийтэд үзүүлэх болсондоо ховорхон тохиол хэмээн бэлэгшээн бодож байна гэлээ. \Ренчинсоо, Уртнасан мэдээлэв.\
|