Бээжин хотын захиргаа нь Францын хөрөнгийн аж ахуйн нэгжийн бүртгүүлэх төслийг батлан зөвшөөрөхөө зогсоохоор байна гэж Францын хэвлэлийн хэрэгсэл саяхан мэдээлсэнд чиглүүлэн, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 29-нд хэлэхдээ, Бээжин хот нь Францын хөрөнгийн аж ахуйн нэгжийн бүртгүүлэх төслийг батлан зөвшөөрөх ажлаа хэвийн байдлаар гүйцэтгэсээр байгаа юм. Холбогдох мэдээлэл бол үндэслэлгүй зүйл юм гэжээ.
Лю Жяньчао 29-нд ГХЯ-ны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн асуусан холбогдох асуултанд хариулахдаа ингэж хэлсэн юм. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав\
|