ХГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао 29-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Америкийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн хяналтын хамтын ажиллагааг хэрхэн батжуулах талаар, хоёр тал бас цаашид харилцан ойлголцох хэрэгтэй байна гэжээ.
Холбогдох асуултад Лю Жяньчао хариулж хэлэхдээ, Хятадын засгийн газар нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн асуудлыг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн баталгааны талаар, Хятад улс холбогдох орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, энэ талаар нааштай байр суурь авахад бэлэн байна. Нөгөө талаар, Хятад Америк хоёр тал хэлхээ холбоотой байсаар юм. Хэрхэн хамтын ажиллагаа хийх тухай хоёр тал бас цаашид бие биеэ ойлгож харилцах шаардлагатай байна гэжээ.\Буян орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|