• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-30 17:36:03    
Түүхийн дурсгалт зүйлийг хамгаалахад их анхаарсан

Хятадын Олон Улсын Радио

      Бээжин хот олимпийн ордон талбай байгуулах явцад түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах явдлыг анхаарсан байна. Жишээлбэл Үндэсний усан сэлэлтийн төв "Усан шоо"-г барих үед түүхийн дурсгалт зүйлийг хамгаалахын тулд хойшоо 100 метр шилжүүлэн барьсан юм гэж Бээжин хотын Түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах газрын дарга Күн Фаньши 30-ны өдөр Бээжинд хэллээ.

     Тэрээр мөн өдөр Бээжингийн Олимпийн хэвлэл мэдээллийн гол төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжин хот олимпийн ордон талбай барих явцад төлөвлөгөө болон архелогийн арга хэлбэрээр газар дээрх болон газар доорхи түүхийн дурсгалт зүйлийг хамгаалж, олимпийн шинээр байгуулсан 18 ордон талбайд архелогийн малталт хийв. Үүнээс гадна түүхийн нэрт хотыг хамгаалах талаар Европын орнуудын тэргүүний арга болон үзэл санаагаас сурч, Франц, Герман зэрэг орны мэргэжилтнүүдийг урьж Бээжингийн эртний буурийг засан сэлбэх ажилд оролцуулсан байна гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\